Нэрт нийтлэлч Б.Баабар 1992 онд өсвөр насны охид, хөвгvvдийн оюуны боловсролд зориулж “Дори идэр дvvдээ хандах нь” хэмээх чухаг хэрэгцээтэй ном гаргасан байдаг. Суут хvмvvсийн хvн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, шинжлэх ухааны дэвшилтэт ололт, соёл, утга зохиол, урлаг, уран зургийн гайхамшгуудын тухай багцлан эмхэтгэсэн эл танин мэдэхvйн сонирхолтой номыг “Ирмvvн Мальтимедиа” компаниас фото зургийн тайлбар, дизайны өвөрмөц шийдэлтэйгээр хэвлээд байгаа аж. 212 хуудас энэ номыг уншихад сонирхол төрөхөөс гадна суутнуудын зураг хөрөг, бvтээсэн туурвил зэрэг нь харсан хэний ч болов харцыг булааж, гоо сайхны таашаал эдлvvлэхээр болжээ. Баабарын “Дори идэр дvvдээ” ийнхvv гурав дахь удаагийн нэмж сайжруулсан засвараар уншигчдад хvрч байгаа нь нийгмийн сайн сайханд зориулсан оюун санааны том хөрөнгө оруулалт, соён гэгээрvvлэх vйлс болж байгаа юм.