Хүн ер нь юуг ч зохиох хэрэггүй, эсвэл бүх зүйлийг зохиох хэрэгтэй юм шиг байна. Ном бичлээ гэхэд зохиомж ч юм уу бүтэц зэргийг бодож тооцох хэрэггүй, зүгээр л хар аяндаа хүүрнэх, эсвэл аливааг бодож олж чадах хэмжээнийхээ эцэст тултал хийсвэрлэх хэрэгтэй ч юм уу. Яг л Нью-Йоркт өнгөрүүлсэн Төрөөгийн тэр хэдэн галзуу дурдатгал шиг. Биднйи эргэн тойронд ямар нэгэн үл ойлгохдох үймээн таригч энэ л амьдрал өөрөө тийм загваргүй, илүүц зүйлсийг бодож олох ч зав гархааргүй тийм эрчтэй хурдан урсгал юм даа.....