
"Шөнө дунд цас орж байна", "Чиний эзгүйд", "Саранд хүрдэг шат", "Бурханд шивнэсэн нууц" гээд хүмүүст яруу найрагчийнхаа нэрийг хоногшуулсан олон сайхан шүлгүүдээс бүрдсэн . "Ганцаардлын дасгал " гэсэн нэрээс яруу найргийн язгуур шинж анхилж байна . Яруу найраг бол үнэндээ ганцаардаж чадахын төлөөх уйгагүй эрэл, хичээл, дасгал юм . Өлзийтөгсийн зогсолтгүй эрэл хайгуул ганцаардал хийгээд яруу найргийн аглагт түүнийг хөтлөн авчирчээ . Ийш ирэхийн тулд хийсэн сэтгэлийн дасгалууд нь эдгээр шүлгүүд юм . /Өмнөтгөлөөс/