
Би ийм л өглөөг хүлээж байлаа. Ийм л өвлийн намуухан цас хаялсан өглөөг. Энэ л өглөөг. "Mono" хамтлагийн "Follow the map" өрөөнд сулхан сонсогдоод л. Өрөөнийхөө гэрлийг асаачихсан болохоор бүх зүйл тод. Бүх зүйл нэг л сэтгэлд дулаахан, амьдралын хэцүү бүхнийг мартах шиг. Урдхан минь байх цонхны цаана цас зөөлөн будран орох нь харагдаад...гэрлээ асаасан машинууд замаар аядуухан явцгаана. Тийм ээ, ийм л нэг сайхан өглөө. Миний хүлээж байсан өвлийн цас бударсан намуухан өглөө.. Мартахгүй гэсэндээ томоор бичив..