
мерикийн алдарт зохиолч Трүмэн Капоти 1958 онд Тиффани дахь өглөөний цай (Breakfast at Tiffany’s) романаа хэвлүүлжээ. Тус бүтээл Капотигийн хамгийн өвөрмөц туурвил төдийгүй орчин үеийн сонгодог бүтээлд тооцогдох болсны цаана хоёр шалтгаан бий. Юун түрүүнд дүрслэл, хэмнэлийн хувьд ер бусын онцлог чанартайгаас гадна уншихад тун ойлгомжтой гайхалтай хэв маяг нь үүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Капоти энэхүү бишрэм хэв маягаа "Өвсөн ятга" (The Grass Harp), Тиффани дахь өглөөний цай, хожим "Хүйтэн сэтгэлтэн" (In Cold Blood) бүтээлүүддээ хамгийн сайн тусгажээ. Хоёрдугаарт, энэхүү богино роман 1940-өөд оны Нью Йорк хотын нийгмийн амьдралыг этгээд хэллэг, хамгийн алдартай хүмүүс болон газруудаар нь дамжуулж тун нарийн няхуур, үнэмшилтэй дүрсэлснээс гадна арвин их бэлгэдэл агуулсан хэр нь нэлээд нийтлэг гэж болохуйц өгүүлэмжтэй билээ. Уг зохиол, 19 настай Холли Гөлайтли (төрөлх нэр нь Луламэй Барнс) болон нэргүй нэгдүгээр биеийн хүүрнэгчтэй үүсгэсэн нөхөрлөлийн тухай. Техасын хөдөө нутагт өссөн Холли Нью Йорк хотод нүүж ирээд удаагүй бөгөөд энд ахимаг насны чинээлэг эрчүүдтэй цагийг өнгөрүүлж, тэдний мөнгөөр амьдардаг аж. Холли хэдий тэдгээр эрчүүдтэй үе үе бэлгийн харилцаанд ордог ч өөрийгөө хэзээ ч биеэ үнэлэгч хэмээн үл тооцно. Нэргүй хүүрнэгч харин зохиолч болохоор Нью Йоркт ирээд удаагүй нэгэн аж. Холли нэг өдөр, гэрт нь ирсэн түрэмгий эрээс зугтаж галын аврах шатаар хүүрнэгчийнд орж ирснээр тэд хоорондоо танилцана. Улмаар тэр хоёр өөр хоорондоо сайн ойлголцож, дотно нөхөрлөнө. Капотигаас энэхүү романаа бичих болсон шалтгааныг нь асуухад тэрээр хариу болгож ийн өгүүлжээ: “Холлигийн тухай бичих болсны минь гол шалтгаан нь, тэр надад үнэхээр таалагддаг байснаас гадна, ертөнцийн нарыг нэгхэн өдөрт үзээд л үрэгдэж алга болдог бяцхан эрвээхий шиг л Нью Йоркт ирээд замхарч оддог тэр залуу охид бүсгүйчүүдийн бэлгэдэл болж байсан юм. Би ийм нэг охиныг хэн ч биш болж үрэгдэн одохоос аварч, түүнийг амьдралд хадгалан авч үлдэхийг хүссэн.”
Author

Truman Capote was an American writer whose non-fiction, stories, novels and plays are recognised literary classics, including the novella Breakfast at Tiffany's (1958) and In Cold Blood (1965), which he labeled a "non-fiction novel." At least 20 films and TV dramas have been produced from Capote novels, stories and screenplays. He was born as Truman Streckfus Persons to a salesman Archulus Persons and young Lillie Mae. His parents divorced when he was four and he went to live with his mother's relatives in Monroeville, Alabama. He was a lonely child who learned to read and write by himself before entering school. In 1933, he moved to New York City to live with his mother and her new husband, Joseph Capote, a Cuban-born businessman. Mr. Capote adopted Truman, legally changing his last name to Capote and enrolling him in private school. After graduating from high school in 1942, Truman Capote began his regular job as a copy boy at The New Yorker. During this time, he also began his career as a writer, publishing many short stories which introduced him into a circle of literary critics. His first novel, Other Voices, Other Rooms, published in 1948, stayed on The New York Times bestseller list for nine weeks and became controversial because of the photograph of Capote used to promote the novel, posing seductively and gazing into the camera. In the 1950s and 1960s, Capote remained prolific producing both fiction and non-fiction. His masterpiece, In Cold Blood, a story about the murder of the Clutter family in Holcomb, Kansas, was published in 1966 in book form by Random House, became a worldwide success and brought Capote much praise from the literary community. After this success he published rarely and suffered from alcohol addiction. He died in 1984 at age 59.